Энэ бол миний л бодол...
Dateline: 2010-03-07
Гоё хүүхнүүдийг бүү тоо...

Гоё хүүхнүүдийг бүү тоо
Тэр чинь нүдний солонго оо
Гологдсон бүсгүйг хайрлаж яв
Тэр чинь зүрхний сонголт оо

Хаян Ахынхаа номыг уншиж байгаад нэг ийм юм оллоо..Нээрээ үнэн юм байна шүү...


. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-05
Хамгийн гажууд нэртэн...

Монгол хүн бүр үр хүүхэддээ утга төгөлдөр нэр өгдөг уламжлалтай. Гэтэл нэг хүнийг тахин шүтэх дон шүглэсэн үед МЭЛС, МЭЛСЧО буюу Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэсэн нэрийн эхний үсгээр хүүхдэд нэр өгөх явдал байв.
Элдэв өвчин зовлон гай тотгор, далдын муу юмнаас хамгаалах зорилгоор Хүнбиш, Муугөлөг, Оргодол, Бэлтрэг, Хомоол, Энэбиш, Тэрбиш гэх мэт нэр өгдөг ёс ч байлаа. Эдүгээ тийм нэр ховор болсон боловч ард түмнийхээ ёс заншил, түүхэн уламжлалыг үл тоомсорлон хачин этгээд нэр өгөх явдал байгаа ажээ. Манай улсын паспорт авсан иргэдийн дотор Шунал, Шунахай, Яатуу, Ярвайдаг, Муйхар гэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-05
Хамгийн өвөрмөц, хамгийн хосгүй үнэтэй ном

Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт  бүтээлийн нэг бол улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн өв”-д хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх ном юм. Энэ номыг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монгол урчууд одоогийн Төв аймгийн нутагт орших Манзширийн хийдэд урлан бүтээжээ. Уг ном нь цаас хэрэглэлгүй зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн хуудастай бөгөөд номын үсгийг цутгаж алтаар шаржээ. Уг ном 10 боть бүхий Түвд, Монгол, хятад хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан, суваргын з...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-04
Монгол хэл минь устаж байна...

Сүүлийн үед гадуур явж байхад хаа сайгүй буруу зөрүү, хайш яйш бичсэн рекламны самбарууд, дэлгүүрийн хаяг, зарлалууд тааралдах болждээ. Ялангуяа 100-н айл орчмын барилгын дэлгүүрүүд. Аргагүйлдээ тэд нар бол санаатай тэгж бичиж байгаа юм чинь...Муусайн хужаагууд... Орой гэртээ орж ирээд зурагтаа асаана , хараал идсэн хэдэн сувгаар нь нэг бол Монголчуудыг мунхруулаад удаж байгаа нөгөө л олон ангит Солонгосын савангийн дуурь, аль эсвэл ядаргаатай хэдэн реклам нь зогсоо зайгүй юм үзүүлэхгүй цувчихна...Сүүлдээ бүр киноны дундуур реклам биш рекламан дундуур кино үздэг болждээ бид чинь...За яршиг г...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-03
Өнөр хороололын Өөдгүй Баяраад...

Өнөр хороололын дундхан хавьд

Өндөөр нэгэн байшин буй

Өндөөр тэр байшинд нь

Өөдгүй нэгэн жаал буй...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-03
Хорьдугаар зууны монгол зурхайч, Толгойдоо тооны машинтай хүн...


2010 оны 2-р сарын 19

-Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар бол гучаад онд хэлмэгдэж алуулсан хүмүүсийн хойд дүр нь-
Өдгөө их зурхайч маань бурхны оронд хэдүйн морилсон ч түүний үүх түүх амьд сэрүүндээ хуучилсан яриа өнөө ч үнэтэй хэвээр.
Зурхайч Дашдамба гэхээр Монголд мэдэх хүн цөөн. Харин “Малчдын календарь, хуанли” нэртэй цаг тооны бичгийг бол хэн хүн андахгүй. Гэвч энэхүү цаг тооны бичгийг 1970 оноос хойш гучин жил тасралтгүй зохиосон хүн бол Сундуйн Дашдамба юм.

Нэг. Миний мэдэх Дашдамба
Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын дал шахам жил хэн хүнийхтэй зүйрлэхийн аргагүй. Хар нялхаасаа өглөөн на...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-03
Дэлхийд ганцхан нутгаараа бахархая...

  

Миний унасан газар угаасан ус маань хэдийгээр улсын нийслэл Улаанбаатар ч гэлээ аавынхаа төрсөн нутаг болох Төв аймгийн Бүрэн суманд би үнэхээр хайртай. Энэ нутаг орноороо бахархаж, уул усанд нь залбирч, шүтэж омогшиж явдаг хүн. Зүгээр ч нэг бахархаад байгаа юм биш угаасаа бахархахаас өөр аргагүй дэлхийд ганцхан миний нутаг. Нэр нь хүртэл шүлэг Нээрээ сайхан нутаг гэж Дэндэвийн Пүрэвдорж агсны Сэгс цагаан богдод гардаг шиг нээрээ л нэр нь хүртэл бүрэн бүтэн байхын бэлгэдэл юмдаа... Ардын хувьсгалаас өмнө Бүрэн сум нь Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд харъяалагдаж байсан түүхтэй....

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-02
Тулгаа ба Оролмаа ккк...

Одоо мөдхөн төгсөх боллоо

Оролмааг Тулгаа оролдох боллоо

Ааш нь цайлган ариухан болохоор

Ангийн даргадаа татагдах боллоо...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-02
Гомбоодоо зориулав...

Яст мэлхийнээс

Ялихгүй хурдан

Жаран хөлтөөс

Жаахан түргэн

Сахлыг нь харвал

Аав ч юм шиг

Сайн харвал

Хүүхэд ч юм шиг

Сул гарвал шидчихдэг

Суугаад уухаар согтчихдог

Толгойт нутгийн

Томоотой хүү

ЭХИС-д сурдаг

Эвдрээгүй хүү

Үг цөөнтэй Гомбоо хүү

Үнэхээр даруухан аятайхан хүү...

Миний муу найз хаана явнадаа...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-02
Уучлаарай Цоозолхон минь...

Эдээр гангарсанч

Эрдэмгүй

Металаар гангарсанч

Мэдлэггүй

Ном уншихаар

Нойр нь хүрдэг

Хуулна гэдгийг үзүүлдэг

Хуураад дараа нь зүхүүлдэг

ЦСА-4 ийн

Цоозол охин

Цадигаа алдсан

Царайгүй охин...

Энийг бичсэнд уучлаарай зүгээр л элэглэл шүү...сэтгэлээ бариарай Цоогий...

. Сэтгэгдэл бичих