ЭХИС-д анх элсэхдээ
Ингэнэ гэдгээ мэдээгүй
Оюутан болоод орохдоо
Од болно гэж санаагүй
Цуг явахаар алга болчихдог
Цуглаад ярихаар гөлрөөд зогсчихдог
ЭХИС-ийн охидод
Эрэлт ихтэй
Энхрий охидод
Элдэв мэхтэй
Басс гитар сурмаар аядаад
Бас болоогүй хамраа сөхцөн
Хамтлагт ороод удаагүй байж
Хачин хөөрүү зантай болцон
Уугаад суувал зодуулж мэднэ
Уурыг нь хөдөлгөвөл алуулж мэднэ.
Бүжиглэнэ бас жүжиглэнэ
Бүлтэлзээл зааланд пижигнэнэ
Армян төрхтэй Бачка хүү
Авъяаслаг нэгэн хөрслөг хүү
Хөөрхий муу Эбаг аваад хаяцан хүн шүү дээ наад Бачка чинь...Их эрээ...
...
Мориндоо мордсон Монгол хүний
Мохож цуцахыг нь үзэв үү чи
Илдээ далайсан дайчин эрсийн
Эргэж буцахыг нь харав уу чи
Хотоо манасан хоточ банхарын
Худлаа хуцахыг нь сонсов уу чи
"Хайрлая" шүлгийг Н.Энхмандах
Хүмүүсээ хүүхдүүдээ хайрлая
Эдгэшгүй өвчтэй байсан ч хамаагүй хайрлая
Хүний орчлонд дахиж заяахгүй хүүхэд насыг нь хайрлая
Элгийг нь дэвтээж зовлонг нь нимгэлж энхрийлэн хайрлая
Төрөхдөө тэр өвчтэй төрөөгүй
Танхил хүүгийн ээж нь ч өвчин өгөөгүй
Тариурын зүүнд байсан нян түүнд
Тахлаас ч аюултай өвчин бэлэглэжээ
Эдгэшгүй тэр өвчнөөсөө болж
Эгэл нөхдөөсөө зовох болж
Өрөөндөө ганцаар суун бодолд дарагдан
Өнгөрүүлсэн амьдралаа бодон суудаг болжээ
Энэ хорвоод хэлж мэдэхгүй зүйл гэж бас байнаа
Энэ хүүг хэзээ үхэхийг нь хэлж мэдэхгүй
Эмчлэх эм нь хэзээ гарахы...
Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу
Түлээ түлж үзээгүй тал нутгийн өлчир хүү
Таанын айрганд халамцаж талимаарч явсан танхай хүү
Таван хошуу малаа хариулан шимийг нь хүртэж явсан малч хүү
Уусан айргаа зөв шингээдэг
Уясан морио түрүүлнэ гэж бэлэгшээдэг
Хиад боржигоны удамтай халуун цустай халх хүү
Хиартал цохих хүчтэй Хадаа аваргын нутгийн хүү.
За нэг ийм шүлэг гэхэд хэцүүхэн юм бичдэг ухаантай юмаа би гэдэг хүн чинь. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөрөө л биччихдэг юм. Инээд хүрхээрээ ч юмуу аль эсвэл эгдүү хөдлөхөөрөө л бичдэг гэхүүдээ. Ер нь голдуу эгдүү хөдлөхөөрөө л бичдиймдөө. Энийг ч гэсэн а...
Урьдчилж авсан хэдээрээ
Уугаад дууссан гэвүүдээ
Угтаж байгаа амьдрал чинь
Уналт шүү дээ тэнэгүүдээ
Өчигдөрийн уусан архи чинь
Өглөө нь гараагүй явна уу даа
Өнөөдрийн энэ амьдрал чинь
Өрөвдмөөр ч юм даа малнуудаа!!!
За алдаа байж магадгүй шүү хүмүүсээ хэлж зөвлөөрэй...
G
Миний радио надтай дугарахаа больсон
C
Харин би түүнд итгэж чадахгүй гайхсан
G
Гурав хоносон дөрөв хоносон би хүлээсэн
C
Харин тэр надад юу ч хэлэхгүй хэвээрээ
Bm
Тэр эвдэрсэн бол яана
Bm
Би итгэхгүй байна чамд
Am
Дуулахгүй байна чи
Am
Дугарахгүй бол би яана
Bm
Өнгөрсөн жилүүдийг дурсаж би уйлсаан
Am D
Одоо болтол чи сэрэхгүй унтсаар
Чамаас сурсан дууг дуулан өөрөө зурсан
Миний зурсан зурганд чи ууртай байх шиг
Шинийг авса...
Түрийний бөөс
Толгойд гарчихаар
Түлээчин хужаа
Төрд гарчихаар
Монгол эрчүүд минь
Мохохгүй яадийн
Монгол улс минь
Мөхөхгүй яадийн...
Хичээл хийдэг нь ховордчихоор
Хэнээтнүүд нь олширчихийн
Хөлдүү толгойтнууд нь олширчихоор
Хөөрүү багш нар нь догширчихийн
Эрдэмгүй бүдүүлэг энгүй маанагуудаар
Энэ сургууль минь дүүрэн байна
Ээдээ тэдний эмгэнэлт амьдралыг
Энхмандах хүү хүүрнэн байна
Бялдуучлах, долигонох, тал засах, дулдуйдах
Баяр хүргэе багшаа гэж худлаа тэвэрч мулгуйдах
Энэ бүхнийг хараад инээд хүрээд болсонгүй
Энхмандах миний эгдүү хөдлөөд тэссэнгүй...
...
Манайх 19р хороололын 32р байранд амьдардаг байхад манай байранд маш олон алдартангууд болон ирээдүйд олонд танигдах олон хүмүүс амьдарч байсан байна. Өмнө нь Lumino хамтлагийн MC-буюу Тэмүүжинг бичсэн бол одоо харин үлдсэн хүмүүсээ бүгдийг нь бичихээр шийдлээ. Манайх 32 тоот амьдардаг байсын. Харин 31 тоотод залуу уран бүтээлч болох спортын төв ордны 2 давхарт байрлах Hamba film студийн захирал та нарын мэдэхээр бол Орхидос киноны найруулагч Б.Ганболд буюу бидний дууддагаар Боогий ах байна( эхний зураг), түүний аав нь цагтаа Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж явс...
Би гэдэг хүн 1998 оноос хойш бараг тогтмол нэг жил өнжөөл хөдөө цагаан сар хийдэг уламжлалтай болсон юм. Тэр уламжлалын дагуу би 3н жилийн өмнө байхаадаа яг битүүний өдөр гандангийн үүднээс нутаг явах унаа хайж хайж ашгүй нэг микро автобус олж явсан юм. Суусан унаа маань харин хүн ачаа хоёрыг ёстой нэг ачих шиг болсондоо...Тэгж тэгж нэг юм бид замдаа ч гарлаа. Зам цас багатай гайгүй байна. Ачаа ихтэй болохоор бараг гэлдрэх мэт л явж байлаа. Нөгөө сажилж явбал хүрнэ гэдэг шиг гэлдэрсээр яваад нэг юм манай сумын наад талын залгаа сум болох Төв аймгийн Өндөр ширээтийн нутагруу оржээ...Нар ч жа...