Энэ бол миний л бодол...
Dateline: 2010-02-21
The Lemons хамтлагийн Дугараа ба Би
Залуус та бүгд The Lemons хамтлагийн гишүүдийг бүгдийг нь надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Тэгвэл та бүгдийн бас сайн танихгүй нэг гишүүн байдаг нь тус хамтлагийн арын албаны ганц дайчин болох техникч Дугарсүрэн буюу Дугараа юм. Дугараа бид хоёр 10н жилийн нэг ангийн хоёр л доо. Ээж эмээтэйгээ амьдардаг айлын ганц хүү байсан. Эмээ нь хөөрхий одоо байдаг болов уу? Яадаг бол...Бага ангидаа шилжиж ирээд 8-р анги төгсөтлөө манай ангид байсан юм. Бага ангид байхдаа үеийн бид нараас хамаагүй том биетэй маш гоё цэвэрхэн хувцасладаг хүү байлаа. Бас болоогүйээ ангийн нэгдүгээр атаман ба...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-19
Татарын Заяа, TG-Цэлмэг ба Би
Би 2005 онд нэгэн ресторанд ажилладаг байлаа. Нэг өдөр манай 10н жилийн ангийн найз маань надруу залгаад энэ тэр сонин хачин ярьж байгаад rock-оо ( би 10н жилд байхдаа сургуулийнхаа уртаашаа 3хан рокийн нэг байсан болохоор намайг тэгж дууддаг байлаа гэж...) хөгшөөн чи маргааш нөгөө зохиосон дууны үгнүүдээ аваад ирээч мани чинь Татарын Заяа, TG – Цэлмэг хоёртой танилцсан, маргааш манай биллиарданд ирнэ гэсэн тэгээд чамтай танилцуулмаар байна гэлээ.Би ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө. Тэгээд маргааш нь ч боллоо би ч найзынхаа циркийн урд байрлах snooker биллиардны газар очлоо. Ороод ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-19
Какүрюү Ананд ба Би
Арлын Япон орныг донсолгож яваа олон Монгол сумочдын нэг нь Какүрюү Ананд юм. Ананд манай дээд ангид сурч байсан бөгөөд сагс сайн тоглодог даруухан хүүхэд байж билээ. Ер нь тэдний ангийнхан бүгд л сагсаар сайн байсан юм. 1998 онд Улаанбаатар хотын 10-н жилийн сургуулиудын дунд зохиогдсон найрал дууны тэмцээнд манай сургууль орохоор болж дуу хөгжмийн багш Гэрэлтцолмон, Нямсүрэн гээд 2 багш маань хүүхдүүд шалгаруулж авахад Ананд бид хоёр тэнцэж орохоор болсон юм. Ингээд бид нар нийт 5н дуу дуулахаас нэг Орос дуу, нэг гоцлол дуу, үлдсэн 3 нь найрал дуу дуулахаар болж 4н янзаар хоолой салга...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-18
Lumino - гийн MС - Тэмүүжин ба Би
Манайх 19р хороололын 32р байрны 3р орцонд анх далан хэдэн онд ашиглалтанд орсноос нь хойш 96 он хүртэл амьдарч байсан юм. Манай энэ байранд одоо олны танил болсон олон сайхан хүмүүс амьдардаг байсны нэг нь Lumino хамтлагийн MC буюу Тэмүүжин байлаа. Тэднийх 2р орцны нэг давхарт байдаг байсан. Хоёр хүүтэй айлын том нь юм шиг байгаа юм. Дүүг нь бид нар Түмээ гэж дууддаг байсан юм. Тэмүүжин болхоор манай ахаас ганц нэг ах байсан байх дүү нь надаас бас тэр хавьцаа ах байсан санагдаж байна. ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-18
Sho, Oppozit-н Энэрэл ба Би
Намайг 2006 онд ШУТИС-н харъяа Эрчим хүчний инженерийн сургуулын ДЦС-1 буюу дулааны цахилгаан станц гэдэг ангид оюутан болж ороход манай ангид овоо хөөрхөн нуруулаг туранхайвтар биетэй жаахан барзгар нүүртэй нэгэн банди байсан нь одоо та бүгдийн мэдэх, нэгэн үе залуусын дунд хит болоод байсан Амьдралын тоглоом гэдэг дууг дуулдаг Sho хамтлагийн одоо бол Oppozit хамтлагийн гишүүн айхтар хип хопчин гар Энэрэл байсан юм. Тэр үед үг дуу цөөтэй хүүхэд яваадл байдаг байсан. Харин ийм гар болно гэж тухайн үедээ манай ангийнханаас хэнч таамаглаагүй юм. Энэрэл гэхдээ нээх удаан эрдэм ном хөөгөөгүйдээ......
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-16
Vanquish-н Tsetse ба Би
Би 1993-2003 оны хооронд 220 мянгатын 31р сургуульд суралцаж төгссөн юм. Бага байхаасаа л урлагийн үзлэг цэнгээнт бүжгийн тэмцээн энэ тэрд бол ангиасаа байнга л ордог идэвхитэй жаал байлаа. Энэ ч утгаараа сургуулийн нэрийн өмнөөс бас нилээн олон уралдаан тэмцээнд байр эзэлж байлаа. Манай сургуулийн дуу хөгжмийн багш маань намайг 6р ангид байхад 4р ангийн хүүхдүүдээс бүрдсэн РЕП бүжгийн Пирамид нэртэй хамтлагийг байгуулахад одоогийн энэ Намнандоржийн Цэцэнбилэг гэж хүүхэд байсан юм....
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-14
Хурд хамтлаг Цэргийн бодол
Дуугаа сонсоод дагаад дараарай залуусаа...
Em
Өнчин дэрэн дээр нойр хулжаад
Am D
Өнийн ирээдvйг сэтгэн байхад минь
G Em
Өөрийн эрхгvй чи минь бодогдож
Am B Em
Өр зvрх минь чамруу тэмvvлнээ
Am D
Цэрэг би чинь ингэж бодохоор
G Em
Цээжин дотор минь гал дvрэлзээд
Am D
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
G B Em
Цэ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-09
Night train хамтлаг Цэнхэр шувуу
Алдсан байвал хэлж зөвлөөрөй...
Dm A#m Dm
Тэр өглөөний агаарт хөвсөөр
A#m Dm
Хүсэл мөрөөдөл болон
A#m Gm A
Аз жаргалыг надад авчирсан
Тэр шүүдрийн дуслууд нэвчсэн
Өвсөн дундуур гүйсээр
Гэрэл гэгээг надад авчирсан
Соло явж байхад ийм барилтаар явна.
Em G A Bm
Тэр өглөөний сайхнаар аялсаар
Зүрх сэтгэл минь болон
Аз жаргалыг надад авчирсан
Тэр шөнийн зүүднээс минь сэрээж
Үүрээр нойрсох ододтой
Гэрэл г...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-08
Хурд хамтлаг Нэг ангийнхан
Энэ сайхан дууг дараад сурцан байхад ч илүүдэхгүй шүү...За тэгээд дууг нь сонсоод дагаад дараад байдаа.
Эхэнд нь явж байгаа хэсэг дээр яг дахилтынхаа барилтаар явж байх шиг байна.
F#m Bm
Хаврын бүлээн бороонд надтай цуг норсон
E A C#maj
Хайрын анхны зурвас бэх нь урсаж бүдгэрсэн
F#m Bm
Ширээны ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Bm C#maj ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-02-05
A Sound Forever
Үгийг нь сонсоод бичиж чадахгүй байсан болохоор нэгэн дууны үг нийтэлдэг сайтаас авлаа. За ингээд дуугаа сонсоод дагаад дараарай...
E G#m
You`re gonna leave me here forever
F#m B
and I'm gonna be waiting for you forever
E G#m
You wanna see me here forever
F#m B
I'm gonna be waiting for you forever
Дх:
B E
You think so
...
. Сэтгэгдэл бичих